ОХУ, Украинаас үүдэлтэй Монголын эдийн засагт гарч болзошгүй эрсдэлийн мэдээллийг нууцын зэрэглэлтэй ҮАБЗ-д хүргүүлжээ

ОХУ, Украинаас үүдэлтэй Монголын эдийн засагт гарч болзошгүй эрсдэлийн мэдээллийг нууцын зэрэглэлтэй ҮАБЗ-д хүргүүлжээ

ОХУ-д дэлхийн улс орнууд эдийн засгийн хориг тавиад байна. Тухайлбал, АНУ-аас ОХУ-ын Төв банкны ам.долларын гүйлгээг царцаасан бөгөөд хэд хэдэн томоохон банкийг нь SWIFT гүйлгээний системээс хассан юм.

Ингэснээр манай улс ОХУ-тай гадаад гүйлгээ хийхэд хүндрэл учрах эрсдэлтэй тулгарсан гэж Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдсэн. Тэрбээр "ОХУ-аас шатахуун авдаг гарц эрсдэлтэй болж эхэлнэ. Бүтээгдэхүүн үйлчилгээ авсны төлбөр тооцоо хийх SWIFT сүлжээ олон улсын хоригт орсон. Мөн АНУ-аас гаргаж буй хоригтой холбоотой мэдээллийг нарийн судлах шаардлага байна. Шатахуун, цахилгаан эрчим хүчтэй холбоотой төлбөрийн гүйлгээг хаахгүй байж магадгүй гэх мэдээлэл бий. Тэгэхээр энэ мэдээллийг баталгаажуулж судална. Мөн гүйлгээ хийхийг зөвшөөрөгдсөн банкуудаар үйлчлүүлэх боломж, гарцыг хайна. Мөн зүүн европоос авдаг хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор орж ирдэг. Энэ үйл ажиллагаанд тодорхой хэмжээний эрсдэл учирсан" гэсэн юм. 

Тэгвэл энэ асуудлаар өчигдөр /2022.03.01/ Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл ээлжит бусаар хуралдаж Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар удирдан явуулжээ.

Тэд мэргэжилтнүүдийн мэдээлэлтэй танилцаж, хуралдааны тэмдэглэл бүхий мэдээллээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-д нууцын зэрэглэлтэй хүргүүлсэн байна. Тэд ОХУ, Украины асуудлаас үүдэлтэйгээр Монголын эдийн засагт үүсч болзошгүй эрсдэлийг тооцож, хохирол багатай даван туулах арга замыг эрэлхийлж буй аж. 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө