Б.Лхагвасүрэн: ОХУ-аас шатахуун, эрчим хүч импортлоход ашигладаг төлбөр тооцооны сүлжээ олон улсын хоригт орсон

Б.Лхагвасүрэн: ОХУ-аас шатахуун, эрчим хүч импортлоход ашигладаг төлбөр тооцооны сүлжээ олон улсын хоригт орсон

Монгол банкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОХУ-аас шатахуун, эрчим хүч импортлоход ашигладаг төлбөрийн системд асуудал үүссэн тухай мэдэгдлээ. 

Тодруулбал тэрбээр, "Сүүлийн хоёр жил гаднын нөлөөтэйгээр эдийн засгийн шокт их өртлөө. 2020 онд гарсан коронавирусийн цар тахалтай холбоотойгоор эдийн засагт үүссэн хүндрэлийн ард гарсан гэж бодож байсан. Гэтэл дайн гарч эдийн засагт шинэ нөхцөл байдал, дахин эрсдэл гарч эхэллээ. Ялангуяа ОХУ-аас шатахуун авдаг гарц эрсдэлтэй болж эхэлнэ. Бүтээгдэхүүн үйлчилгээ авсны төлбөр тооцоо хийх сүлжээ нь олон улсын хоригт орсон. Мөн АНУ-аас гаргаж буй хоригтой холбоотой мэдээллийг нарийн судлах шаардлага байна. Шатахуун, цахилгаан эрчим хүчтэй холбоотой төлбөрийн гүйлгээг хаахгүй байж магадгүй гэх мэдээлэл бий. Тэгэхээр энэ мэдээллийг баталгаажуулж судална. Мөн гүйлгээ хийхийг зөвшөөрөгдсөн банкуудаар үйлчлүүлэх боломж, гарцыг хайна. 

Үдээс хойш Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдаж дээрх асуудлыг нарийвчлан ярилцана. 

Мөн зүүн европоос авдаг хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор орж ирдэг. Энэ үйл ажиллагаанд тодорхой хэмжээний эрсдэл учирсан.  2021 онд эдийн засгийн өсөлт 1.4 хувьтай гарсан. Энэ бол чамлалттай тоо. Гэхдээ энэ тоо цар тахлын нөхцөл байдлаас болсон. 2020 онд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх тооцоо, судалгааг хийгээд явж байна. Гэтэл мөн дайны нөхцөл байдалтай холбоотойгоор эрсдэл учрахаар байна" гэлээ. 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө