Рублийн ханш 30 хувиар суларч, бүх цаг үеийн хамгийн доод түвшинд хүрэв

Рублийн ханш 30 хувиар суларч, бүх цаг үеийн хамгийн доод түвшинд хүрэв

Даваа гарагийн өглөө олон улсын валютын бирж нээгдэхэд рублийн ханш 30 хувиар суларч, бүх цаг үеийн хамгийн доод түвшинд хүрлээ.

Яг одоо 1 ам.доллар 119 рубльтэй тэнцэж байна. Энэ нь баасан гарагийн үзүүлэлтээс 28.77 хувиар буурсан үзүүлэлт юм. Тодруулбал, өнгөрөгч баасан гарагт 1 ам.доллар 83.64 рубльтэй тэнцэж байв. Хоёрхон хоногийн дотор рублийн ам доллартай тэнцэх ханш огцом унасанд барууны орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээ голлох нөлөөг үзүүлсэн гэж хэлж болно. Учир нь өчигдөр/2022.02.27/ АНУ, Их Британи, Канад, Герман, Франц, Итали болон Европын холбооноос мэдэгдэл гаргаж, ОХУ-ын томоохон банкуудыг SWIFT системээс хасах шийдвэрийг гаргаснаа танилцуулсан юм.

Эх сурвалж: Guardian