Өчигдөр долоон мянган тонн авто бензин импортолжээ

Өчигдөр долоон мянган тонн авто бензин импортолжээ

Орос-Украины хурцадмал байдлын улмаас манай улсад шатахууны хомстол үүсэж магадгүй гэх иргэд өчигдөр /2022.02.24/ орой зарим шатахуун түгээх станцуудын гадна урт дараалал үүсгэсэн.  

Тэгвэл 2022 оны хоёрдугаар сарын 24-ны өдрийн импортын урьдчилсан мэдээг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тухайн өдөр авто бензин 7 мянган тонн, дизелийн түлш 4 мянган тонныг импортолжээ.