Зүүнбаян-Ханги мандлын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх сард эхлүүлэх үүрэг өгчээ

Зүүнбаян-Ханги мандлын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх сард эхлүүлэх үүрэг өгчээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн явцыг хэлэлцэж, Ерөнхий сайд зарим үүрэг, чиглэлийг өгчээ.

Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөл бичигдсэн байгаа. Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн тогтоолоор энэ төсөлд шууд гэрээ байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгасан. Үүний дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газраас ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ төслийг гуравдугаар сард эхлүүлж, аравдугаар сард дуусгах үүрэг, чиглэлийг сайд нарт өглөө. Энэ чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор  Дархан, Сэлэнгийн бүсээс Замын-Үүд, Эрээн, Хөххот, Бугат чиглэлийн 1722 километрийн маршрут Сайншанд, Зүүнбаян, Ханги, Мандал, Бугат болж  1404 км болж өөрчлөгдөнө. Ингэснээр төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэх зай 318 километроор богиносож, тээвэрлэлтийн өргөг буурах юм" гэлээ.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө