ВИДЕО: Ц.Анандбазар Шатахуун түгээх станц, М.Билэгт “Ачлал” дэлгүүр, "Дөрөвдүгээр эмнэлэг" зэргийг барьцаалж ХБ-аас зээл авчээ

ВИДЕО: Ц.Анандбазар Шатахуун түгээх станц, М.Билэгт “Ачлал” дэлгүүр, "Дөрөвдүгээр эмнэлэг" зэргийг барьцаалж ХБ-аас зээл авчээ

Хөгжлийн банк /ХБ/-ны чанаргүй, хугацаа хэтрэлтэй зээлдэгч нарын үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Хөгжлийн банкны зээлдэгчид зээлийн барьцаандаа авто угаалгын газар, ноолуур, орон сууц, барилга байгууламж, газар, тоног төхөөрөмж гэх мэт зүйлийг барьцаалж зээл авсан байгаа юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын Содмонгол групп ХХК шатахуун түгээх станц, УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн компани худалдаа үйлилгээний төв, эмнэлэг зэргийг барьцаалж Хөгжлийн банкнаас зээл авчээ.

ВИДЕО: 

Тодруулбал, Содмонгол групп ХХК Хөгжлийн банкны дуулиан эхлэхтэй зэрэгцээд авсан зээлээ бүрэн төлж, барагдуулсан ч, тус компанийг эзэмшигч УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нарыг зээлийн хөрөнгөө зориулалтын бусаар ашиглаж, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн Авилгатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж байгаа гэх мэдээлэл бий. “Сод монгол групп” ХХК нь 17,4 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний иений зээл авахдаа Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах Шатахуун түгээх станцын 48 м.кв-т барилыг 364 сая, 1700 м.кв газрыг 86 сая төгрөгөө үнэлж барьцаалжээ.

Мөн Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах ШТС-ын 43.2 м.кв барилгыг 361 сая, 1.7 м.кв газрыг 81 сая төгрөгөөр гээд нийт 16.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий барьцаа хөрөнгийг тавьж зээл авсан байх аж.

Харин УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн “Ачлал трейд” ХХК 2017 онд Хөгжлийн банкнаас 15 сая ам.долларын зээл авсан байна. Өдгөө зээлийн үлдэгдэл нь 18.4 сая ам.доллар буюу 52.7 тэрбум төгрөг болсон учир Хөгжлийн банкнаас газар дээрх дотоод шалгалтын дараа шүүхэд нэхэмжлэл гаргах эсэхийг нь шийдэхээр ажиллаж байгаа аж. Тэгвэл “Ачлал трейд” ХХК нь зээл авахдаа Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Ачлал” их дэлгүүрийг 9.3 тэрбум төгрөгийн барьцаанд тавьжээ.

Мөн худалдаа үйлчилгээний зориулалттай 1200 м.кв газар, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах Дөрөвдүгээр эмнэлгийг 32 тэрбум зэргээр үнэлж, нийт 41.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий зүйлийг барьцаалж зээл авчээ.

Харин түүний хүү М.Ганбаганын эзэмшдэг “Монлаа” ХХК нь “Төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барих” нэрийдлээр 2014 онд Хөгжлийн банкнаас 5,6 тэрбум төгрөгийн зээлийг авсан бөгөөд зээлээ төлөөгүйн улмаас өдгөө 8,2 тэрбум төгрөгийн зөрчил үүссэн байдаг. Харин АТГ-аас “Ачлал трейд” ХХК болон “Монлаа” ХХК-ийг шалгаж эхэлсэн байдаг.  




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө

Өнөөдөр тахиа өдөр

1 хоногийн өмнө