Өсвөрийн волейболын баг ОУ-ын спортын наадмаас аваргын алтан медалийг эх орондоо авчирлаа

Өсвөрийн волейболын баг ОУ-ын спортын наадмаас аваргын алтан медалийг эх орондоо авчирлаа

ОХУ-ын Чита хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын хүүхдийн спортын XII наадам өндөрлөх шатандаа орж байна. Тус наадмын волейболын хөвгүүдийн ангилалд Монгол Улсын баг тамирчид аваргын алтан медаль хүртлээ.

Ж.Магнайбаяр дасгалжуулагчтай Монголын баг аваргын төлөөх замдаа ОХУ-ын Буриад улсын баг, Өвөр Байгалийн баг болон БНХАУ-ын багтай тоглож, өрсөлдөгчдөө тус бүр 3:0-ийн харьцаатай буулган авчээ. Алтан медаль хүртсэн Монголын багийн бүрэлдэхүүнд Н.Түвшинбаяр, Э.Гүнчин, Б.Эрболд, Э.Мөнх-Эрдэнэ, Г.Буяндэлгэр, О.Өсөх-Ирээдүй, Э.Санжайсрай, М.Батболд, О.Энхсүлд, А.Мөнхбаяр нар багтсан байна. Харин Монголын волейболын охидын баг маргааш мөнгөн медалийн төлөөх тоглолтоо хийх юм.

Ийнхүү Монголын өсвөрийн волейболчид Олон улсын хүүхдийн спортын XII наадамд амжилттай оролцож, хөвгүүдийн ангилалд аваргын алтан медалийг эх орондоо авчирлаа.