Барилга, хот байгуулалтын яамны таван тусгай зөвшөөрөл цахимжиж, "E-Mongolia" системд нэгтгэгджээ.
- Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл
- Барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл
- Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл
- Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах мэргэжлийн эрх
- Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл угсралт засвар үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл
Тусгай зөвшөөрөл авах заавар:
- www.e-mongolia.mn сайтад нэвтрэх
- Үйлчилгээ гэсэн цэс дээр дарах
- Бизнес эрхлэлт гэсэн үйлчилгээг сонгох
- Барилга, дэд бүтэц, эрчим хүч гэсэн дэд үйлчилгээг сонгосноор барилга хот байгуулалтын яамны 5 тусгай зөвшөөрлийг авах боломжтой.