Нэмэлт автобус гаргаж 1215 оюутныг Баян-Өлгий аймаас Улаанбаатар хотод хүргэжээ

Нэмэлт автобус гаргаж 1215 оюутныг Баян-Өлгий аймаас Улаанбаатар хотод хүргэжээ

Засгийн газраас их, дээд сургуулиудын хичээлийг энэ сарын 14-ний өдрөөс эхлүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотой орон нутгаас Улаанбаатар хотыг зорих зорчигчдын тоо эрс нэмэгдсэн байна.

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн хувьд ердийн үед нийслэл рүү өдөрт 1, 2 автобус гардаг байна. Харин өнгөрсөн өдрүүдэд энэ тоо 13-14 автобуст хүрчээ. Их, дээд сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гарснаас хойш нэмэлт автобус гаргаж, 24 автобусаар 1215 оюутныг Улаанбаатар хотод, 3 автобусаар 125 оюутныг Говь-Алтай аймгийн Алтай хотод тус тус хүргэжээ. Харин одоо зорчигчдын хөдөлгөөн багассан тул нийтийн тээвэр хэвийн горимын дагуу үйлчилж эхэлсэн талаар Монцамэ агентлаг мэдээлжээ.