Сүүлийн 24 цагт коронавирус халдварын 1070 тохиолдол батлагдаж, 5 хүн нас баржээ

Сүүлийн 24 цагт коронавирус халдварын 1070 тохиолдол батлагдаж, 5 хүн нас баржээ

Улсын хэмжээнд өчигдөр /2022.02.11/ хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1070 тохиолдол батлагджээ. ЭМЯ-ны мэдээлснээр, сүүлийн 24 цагт илэрсэн тохиолдлын 538 нь Улаанбаатарт,  532 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт хамгийн олон буюу 166 тохиолдол Дорноговь аймагт бүртгэгджээ. Харин сүүлийн 24 цагт 3 аймагт халдвар бүртгэгдээгүй байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 насны 5 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд уг өвчнөөр 2072 хүн эндээд байна. Харин 6664 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 622 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 70 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй 22 924  хүн байгаа аж.




Өнөөдөр бич өдөр

37 минутын өмнө