ОХУ-ын “Royal Flight” компанийн VP-BLG бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөг Буянт-Ухаа нисэх буудалд өчигдөр газардсан байна.
Тус хөлөг онгоц МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт “С” хэлбэрийн техник үйлчилгээний ажлыг гүйцэтгүүлэх аж. Техник үйлчилгээний ажил нь өнөөдөр /2022.02.11/-өөс эхлэн 11 хоногийн хугацаанд 2725 хүн-цагийн ажил зарцуулах аж. Ажлын багцад 604 нэр төрлийн хуваарьт болон хуваарьт бус ажлууд багтсаныг МИАТ компани мэдээллээ. Энэ ажлыг гүйцэтгэхэд МИАТ компанийн 40 гаруй инженер техникийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.