ЭМЯ: Улсын хэмжээнд 1297 тохиолдол шинээр батлагдаж, хоёр хүн нас барав

ЭМЯ: Улсын хэмжээнд 1297 тохиолдол шинээр батлагдаж, хоёр хүн нас барав

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1297 тохиолдол батлагдсан талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 

  • 687 нь Улаанбаатарт
  • 610 нь орон нутагт батлагдсан.

Одоогоор халдварын улмаас 6219 хүн эмнэлэгт, 22303 хүн гэрийн тусгаарлалтад Өрхийн эмнэлгийн хяналт дор эмчлүүлж байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 2 хүн нас баржээ. Ингэснээр коронавирусийн халдвараас шалтгаалсан нас баралт 2067 болов. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.