"Улбар шар" түвшинг бууруулж, "Шар" түвшинд шилжих асуудлыг хэлэлцэж байна

"Улбар шар" түвшинг бууруулж, "Шар" түвшинд шилжих асуудлыг хэлэлцэж байна

Улсын онцгой комисс /УОК/-ын хурлаар "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг"-ийн “Улбар шар” түвшнийг бууруулж энгийн түвшний өмнөх шат буюу "Шар" түвшинд шилжих асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр "Шар" түвшинд шилжих асуудал дэмжигдвэл маргааш /2022.02.11/-аас хэрэгжих аж. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь "Хэрэв бүүстер тунгийн хамрагдалт зорилтот бүлэгт 50-аас дээш хувьд хүрвэл гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг бууруулна" гэж мэдэгдэж байсан билээ.  

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэглэл