ЭМЯ: Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1230 тохиолдол батлагдаж, гурван хүн энджээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1230 тохиолдол батлагдаж, гурван хүн энджээ

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 1230 тохиолдол батлагджээ. Тодруулбал,

  • Нийслэлд 602
  • Орон нутагт 628 тохиолдол бүртгэгдсэн байна.

Одоогоор халдварын улмаас 5800 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь

  • хөнгөн 1462
  • хүндэвтэр 3703
  • хүнд 582
  • нэн хүнд 53 хүн байна.

Мөн хугацаанд гурван хүн халдварын улмаас нас барсан байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан 2065 тохиолдол батлагджээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.