Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Сангийн Сайд Б.Жавхлан Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр шийдэгдсэн асуудлын талаар мэдээлэл өгөхдөө манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх ОХУ-аас БНХАУ-руу тавигдаж буй хийн хоолойн төслийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр “Хийн хоолой манай улсын нутаг дэвсгэр дээгүүр транзит явж өнгөрнө. Нийлүүлэгч нь ОХУ, хүлээн авагч нь БНХАУ байна. Бид транзитаар нэвтрүүлнэ гэдгээ хүлээн зөвшөөрсөн” гэв. Үргэлжлүүлэн боомтууд дахь солбицлын цэгүүдийн талаар тодруулахад “Замын-Үүд-Эрээн боомтын хувьд шийдэгдчихсэн. Нарийн цариг ороод ирчихсэн байгаа. Терминалын ажил хүлээгдэж байна. Сүүлийн 14 хоногийн хугацаанд 0 цэгээс ачаа тээврээ явуулж байгаа. Бидний авч хэрэгжүүлсэн арга хэмжээг Хятадын тал сайшаалтай хүлээн авч, бараа гаргалтаа нэмэгдүүлнэ гэдгээ илэрхийлсэн” гэлээ.