ЭМЯ: Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 860 тохиолдол батлагдаж, гурван хүн энджээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 860 тохиолдол батлагдаж, гурван хүн энджээ

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 860 тохиолдол батлагджээ. Тодруулбал,

  • Нийслэлд 584
  • Орон нутагт 276 тохиолдол бүртгэгдсэн байна.

Одоогоор халдварын улмаас 5561 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь

  • хөнгөн 1425
  • хүндэвтэр 3499
  • хүнд 567
  • нэн хүнд 70 хүн байна.

Мөн хугацаанд гурван хүн халдварын улмаас нас барсан байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан 2055 тохиолдол батлагджээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.