ГССҮТ-ийн эмч нар нисдэг тэргээр тусламж үйлчилгээ үзүүлжээ

ГССҮТ-ийн эмч нар нисдэг тэргээр тусламж үйлчилгээ үзүүлжээ

Цагаан сарын баярын өдрүүдээр ГССҮТ-ийн хамт олон алсын дуудлагад агаараар, газраархослуулан эрүүл мэндийн яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн ажиллажээ. Гавал тархины гэмтлийн тасгийн их эмч Ц.Баясгалан, мэс заслын нэгдсэн тасгийн сувилагч Б.Гантөгс нар Сүхбаатар болонХэнтий аймагт тархины гэмтэлтэй 2 хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэсзаслын тасгийн их эмч Б.Мөнхбат Цэргийн төв эмнэлэгт дуудлагаар очиж эмчлүүлж буй хүнд өвчтөнд судас залгах мэс заслыгхийсэн байна.

Мөн Хавсарсан гэмтлийн тасгийн их эмч П.Баярсайхан, мэс заслын нэгдсэн тасгийн сувилагч Б.Гантөгс нар Өмнөговь аймагтолон хавирганы хугаралтай хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх алсын дуудлагад явахаар төлөвлөжээ.

Мэдээгүйжүүлгийн тасгийн их эмч Г.Ариунболд Өмнөговь аймгийн Манлай суманд моринд даруулсан тархины хүнд гэмтэлтэйөвчтөнд эмнэлгийн яаралтай тусламжийг түргэн шуурхай үзүүлж, нисдэг тэргээр тээвэрлэн Улаанбаатар хотод авч иржээ. Эдгээр тусламж үйлчилгээг ГССҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа зохион байгууланажилласан байна.