Сүүлийн 24 цагт 570 халдварын тохиолдол бүртгэгдэж, дөрвөн иргэн нас баржээ

Сүүлийн 24 цагт 570 халдварын тохиолдол бүртгэгдэж, дөрвөн иргэн нас баржээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 570 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсаныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал,

  • 366 нь нийслэлд
  • 204 нь орон нутагт бүртгэгдэв.

Өнөөдрийн байдлаар уг халдварын улмаас 32,677 хүн гэрийн хяналтад байгаа бол 6,449 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал

  • хөнгөн 1,670
  • хүндэвтэр 4,093
  • хүнд 615
  • нэн хүнд 71 хүн байна.

Архаг хууч өвчин болон КОВИД-19 хавсарсан шалтгааны улмаас өчигдөр дөрвөн иргэн нас барсан байна.