А.Ариунзаяа: Ойролцоогоор 3-4 цагийн дотор тэтгэвэр нэмэгдсэн дүнгээр иргэдийн дансанд гүйцэд орно

А.Ариунзаяа: Ойролцоогоор 3-4 цагийн дотор тэтгэвэр нэмэгдсэн дүнгээр иргэдийн дансанд гүйцэд орно

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр, хэлэлцсэн асуудлыг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай тогтоолыг баталжээ. Энэ талаарх мэдээллийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцууллаа.

Тэрбээр “Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А. Ариунзаяа Монгол Улсын засгийн газар 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 63 дугаар тогтоол буюу Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай тогтоолыг баталлаа. Тогтоолын нэн тэргүүний буюу

  • Нэгдүгээр заалт нь нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 15 хувиар тус тус нэмэгдүүлэх тухай шийдвэр байна.
  • Дараагийн заалт нь нийгмийн даатгалын сангаас авч буй энэхүү тэтгэврүүдийг бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэх, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400 мянгад хүргэх. Мөн дагасан тэмдэглэл гарсан. Тодруулбал, Сангийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад энэхүү тогтоол гарсантай холбогдуулан  тэтгэврийг шуурхай зохион байгуулж олгох үүрэг  даалгавар өгсөн.

Нэмэгдлүүдийн хувьд инфляцын түвшинтэй уялдуулж 15 хувиар нэмэгдүүлж байна. Үндэсний статистикийн хорооны зүгээс 2021 оны хэрэглээний үнийн индекс нь 13.4 хувьтай байна гэсэн тоон мэдээллийг танилцуулсан. 2021 оны 12 дугаар сарын мэдээгээр нийгмийн даатгалын сангаас нийт 458.7 мянган иргэн тэтгэвэр авч байна. Эдгээрийн 60 орчим хувь нь буюу 271 мянган иргэн доод хэмжээгээр тэтгэврээ авч байна.

Бидний хувьд УИХ-аар төсвийн тодотголоо өчигдөр батлуулсан. Нийт нэмэгдэлд 637 орчим тэрбум төгрөг нэмэлтээр шаардлагатай болж байгаа юм. Ингэснээр

  • 197.1 мянган иргэний тэтгэвэр 50 мянгаас дээш төгрөгөөр
  • 72.3 мянган хүний тэтгэвэр 100 мянган төгрөгөөр
  • 200 мянган хүний тэтгэвэр 150 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Дундаж тэтгэврийн хэмжээ 29.7 хувиар нэмэгдэж 548.4 мянган төгрөгт хүч байна.

Өөрөөр хэлбэл, тэтгэвэр авагчид нийгмийн даатгалын сангаас авч буй тэтгэврийн хэмжээ хамгийн багадаа 15 хувиар нэмэгдэнэ. Бид засгийн газрын шийдвэр гарсан даруйд банкуудад шинэ нэмэгдсэн дүнгээр жагсаалтаа олгочихсон. Жагсаалт нь банкуудад уншигдаж иргэдийн дансанд нь орж байгаа. Банкуудын удирдлагатай дөнгөж сая ярилаа. Ойролцоогоор 3-4 цагийн дотор шилжүүлгүүд гүйцэд орж дуусна гэсэн мэдээллийг өглөө” гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: