Б.Болдсайхан эмч “Хязгаараас чинад” төслийн хүрээнд Киргиз, Истанбулд ажиллана

Б.Болдсайхан эмч “Хязгаараас чинад” төслийн хүрээнд Киргиз, Истанбулд ажиллана

“Сонгдо” эмнэлгийн захирал, Зүрхний эмч Б.Болдсайхан "Зүрх мартахгүй" төслийг 2020 оноос хэрэгжүүлж 300 орчим хүүхдэд амьдрал бэлэглэсэн. Мөн тэрбээр өнгөрсөн есдүгээр сард “Хязгаараас чинад” нэртэй дахин өөр төсөл хэрэгжүүлж байгаагаа мэдэгдсэн юм.

Уг төслийн хүрээнд Монголын алслагдсан хилийн сумдын зүрхний мэс засалд орох хүүхдүүдийг үзэж, эмчилж, мэс засал хийх юм. Тэгвэл тэрбээр Киргиз, Истанбулд мэс засал, үзлэг хийхээр өнөөдөр хөдөллөө. Мөн Киргизээс хоёр хүүхэд зүрхний мэс засал хийлгэхээр Улаанбаатарт ирэх аж.