Үндэсний Статистикийн хорооны даргын зөвлөл 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хуралдаж, хүн амын амьжиргааны 2022 оны доод түвшнийг тогтоосон байна.
Топруулбал, Хүн амын амьжиргааны доод түвшин гэж хэрэглээний доод хэмжээг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг, хэрэглээний доод хэмжээ гэж хүний нэн тэргүүний зайлшгүй хэрэгцээг хангах хүнсний болон хүнсний бус хэрэглээний сагсаар тодорхойлсон бараа, үйлчилгээний шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон тоо, хэмжээг тус тус ойлгоно гэж холбогдох хуульд тодорхойлсон байдаг.
Тэгвэл Үндэсний Статистикийн хорооны даргын зөвлөл 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хуралдан хүн амын амьжиргааны 2022 оны доод түвшнийг дараах байдлаар тогтоож, Үндэсний Статистикийн хорооны даргын мөн өдрийн А/11 тоот тушаалаар баталгаажуулсан байна. Энэ оны Монгол Улсын хүн амын амьжиргааны доод түвшин бүс нутгуудад өмнөх оныхоос 26,100-39,100 төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо