Өнөөдөр /2022.01.31/ Хөгжлийн банкнаас олгосон 66 зээлдэгчийн мэдээллийг ил болгосон. Тус мэдээллийн “газар дээрх дотоод шалгалтын дараа шүүхэд нэхэмжлэх гаргах эсэхийг шийдвэрлэх зээлийн жагсаалт”-д Монполимет ХХК-нд 65 сая ам.доллар зээл олгосон, зээлийн үлдэгдэл 31 сая ам.доллар гэж мэдээлсэн юм. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Тэгвэл Монполимет ХХК-иас мэдэгдэл гаргажээ. Тус мэдээлэлд, “Үндсэн зорилгынх нь дагуу зээлийн санхүүжилтийг зарцуулж, эрх үүргээ ухамсарлан эргэн төлөлтөө хариуцлагатайгаар биелүүлсэн” гэжээ.
Монполимет ХХК-ийн захирал Н.Мөнхнасан өөрийн твиттер хуудастаа, “Монполимет 118.1 тэрбумыг төлсөн нь хөдлөшгүй үнэн төлбөрийн баримттай. Монцемент бол бидний хамт олноороо хөлс хүчээрээ эх орныхоо төлөө хөдөлгөж босгож чадсан төсөл. Өнөөдөр үнэ тогтворжсон барилгын материал цементээс өөр юу бган??? Чадаж байгаа нэгнээ бид өөрсдөө алахаа больё!” гэж мэдэгджээ. Сонирхуулахад, Н.Мөнхнасан нь УИХ-ын гишүүн асан, Монполимет ХХК-ийн үүсгэн байгуулагч н.Гарамжавын охин билээ.
Монполимет 118.1 тэрбум-г төлсөн нь хөдлөшгүй үнэн төлбөрийн баримттай. Монцемент бол бидний хамт олноороо хөлс хүчээрээ эх орныхоо төлөө хөдөлгөж босгож чадсан төсөл. Өнөөдөр үнэ тогтворжсон барилгын материал цементээс өөр юу бган??? Чадаж байгаа нэгнээ бид өөрсдөө алахаа болиё! pic.twitter.com/RRmQnPTh67
— Н. Мөнхнасан (@Nasaa88) January 31, 2022