Тэтгэвэр нэмэхэд зориулж ганц “Богд Зонхов”-ын төсвийг хасаж байгаа бол бусад төслийн зардлыг танаж, ирэх онд үргэлжлүүлэхээр болжээ

Тэтгэвэр нэмэхэд зориулж ганц “Богд Зонхов”-ын төсвийг хасаж байгаа бол бусад төслийн зардлыг танаж, ирэх онд үргэлжлүүлэхээр болжээ

Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зориулж Богд Зонхов тэргүүтэй 123 төслийн зардлыг танаж байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн.

Тодруулбал, тэрбээр өнгөрсөн баасан гарагт болсон УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр “Тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд зориулж 637 тэрбум төгрөгийн төсвийн зохицуулалт хийсэн. Ингэхдээ өнгөрсөн оны Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгөөнөөс давсан орлого болох 326 тэрбум төгрөг, төсвийн хөрөнгө оруулалтын 123 төслийн 260 тэрбум төгрөгт зохицуулалт хийсэн. Мөн 50 тэрбум төгрөгийн урсгал зардал, 30 тэрбум төгрөгийн гадаад зээл, тусламжид зохицуулалт хийсэн" гэсэн юм.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ жил зөвхөн “Богд Зонхов” хөшөөний төсвийг хасахаар болжээ. Харин бусад төсвийн зардлыг танаж буй бөгөөд заримыг нь ирэх онд үргэлжлүүлэхээр болсон байна.  Тухайлбал, Булган аймагт 30 гаруй тэрбум төгрөгөөр баригдах "Айрагны өргөө" болон өөр бусад зардлуудыг хасалгүй зөвхөн хойшлуулж, танаж буй  ажээ.