ЭМЯ: Сүүлийн нэг хоногт 1834 хүнээс халдвар илэрч, гурван иргэн энджээ

ЭМЯ: Сүүлийн нэг хоногт 1834 хүнээс халдвар илэрч, гурван иргэн энджээ

Сүүлийн нэг хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 1834 тохиолдол батлагджээ. Шинээр батлагдсан халдварын

  • 1020 нь Улаанбаатарт
  • 814 нь Орон нутагт бүртгэгджээ.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 442,513 болов. Одоогоор халдварын улмаас 10,591 хүн эмнэлэгт, 56,178 хүн Өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр хэвтэн эмчлүүлж байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны гурван иргэн энджээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

ЭМЯ