"Коронавирусийн улмаас уушгины 70-80 хувь нь сорвижин гэмтэж, үлдсэн хэсгийн эд эс сэргэхгүй байх тохиолдол гарч байна"

"Коронавирусийн улмаас уушгины 70-80 хувь нь сорвижин гэмтэж, үлдсэн хэсгийн эд эс сэргэхгүй байх тохиолдол гарч байна"

Коронавирусийн халдвар ихэвчлэн хордлогын шинж тэмдгээр илэрч, хүндэрвэл элэг бөөрний дутагдалд орох цус бүлэглэх аюултай гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулдаг. Халдварын хоруу чанар их учраас мэдрэлийн эс дахин хэзээ ч сэргэхгүйгээр үхэждэг байна. Шүүхийн шийдвэрийн үндэсний хүрээлэн хэд хэдэн удаагийн задлан хийхэд коронавирусийн халдвар авсан хүмүүсийн дийлэнхэд уг шинж тэмдэг илэрчээ.

Энэ талаар тус байгууллагын дүрс оношилгооны шинжээч С.Чулуунсүх “Эдгэрэх явцад хүний биед нөхөн төлжилт явагдах ёстой. Гэтэл уушги эргэн сэргэлээ ч гэсэн сорвижиж, хүндрэл үүсэн эргээд 100 хувь биш 70, 80 хувь нь сэргэх тохиолдол байна. Мэдрэлийн эсийн хувьд хүндрэл үүссэн тохиолдолд дахин сэргэдэггүй. Хамгийн гол хүндрэл өгч үхэлд хүргэж буй зүйл бол уушгины эдийн дутагдал. Уушги нь чөлөөтэй тэлэгдэж амьсгалж чадахгүй болоод ирэхээр тархины, уушгины хаван гэх мэт хурц шинж тэмдгүүд илэрдэг” гэжээ.

Халдвар авсны дараа хүний бие эрхтэн системийн хэвийн ажиллагаа алдагдаж, хоёр болон гурав дахьч эрхтэн вирусийн нөлөөгөөр гэмтдэг байна. Хүчилтөрөгчийн дутагдал, цус бүлэглэх цаашлаад харвалт үүсэх шалтгаан болдгийг эмч нар хэлж байна.