Н.Мандуул: Найдваргүй зээлдэгч нар эхнээсээ өрөө төлж эхэлсэн, өнөөдөр гэхэд 8,5 тэрбум төгрөгийн зээлийн төлөлт хийгдсэн

Н.Мандуул: Найдваргүй зээлдэгч нар эхнээсээ өрөө төлж эхэлсэн, өнөөдөр гэхэд 8,5 тэрбум төгрөгийн зээлийн төлөлт хийгдсэн

Хэрвээ зээлдэгчээс төр мөнгөө авч чадахгүй бол татвар төлөгчдийн мөнгөөр өрийг барагдуулахаас өөр аргагүй байдал үүснэ гэдгийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул өнөөдөр мэдэгдлээ.

Мөн тэрбээр, “Хөгжлийн банкны нөхцөл байдал хүнд байна. Бид хуулийн дагуу ажилладаг мэргэжлийн банк энэ утгаараа арга хэмжээгээ аваад явж байна. Нийт 880 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг шүүхэд өгсөн байгаа. Эхнээсээ шийдвэрүүд гарсан. Одоо шүүхийн шийдвэр гарсны дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар луу шилждэг тэнд үйл ажиллагаагаа хийх ёстой байдаг. Банкны зүгээс бол ил тод шударга ажиллах ёстой гэсэн зарчмын хүрээнд эдгээр мэдээллийг гаргаж веб сайт нь дээрээ байршуулсан.

Харин зарлаагүй чанаргүй зээлдэгчийн мэдээллийн хувьд хэлэхдээ, “Бид зээлдэгч нартайгаа эхнээс нь холбогдоод явж байна. Эхнээсээ өгч байгаа. Үр дүн бага сага гарч байна. өнөөдөр гэхэд найм аравны таван тэрбум төгрөгийн зээлийн төлөлт хийгдлээ. Хөгжлийн банк бол 100 хувь төрийн өмчит банк байгаа. Бид бас бодлогын банк гэдгээрээ бусад арилжааны банкнуудаас ялгаатай. Хадгаламж эзэмшигч мөнгийг бид хадгалдаггүй. Хэрвээ манай банк энэ хэвээрээ явсаар байвал зээл төлөгдөхгүй, ирэх жил төлөх 800 сая долларын бондын эргэн төлөлтөө хийж чадахгүй болбол энэ өр маань улсад шилжинэ гэсэн үг. Засгийн газар эдгээр зээлдэгчдийн өрийг өмнөөс гадаад өр төлбөрөө барагдуулна аа гэсэн үг юм. Тийм учраас банкны зүгээс эдгээр чанаргүй гэгддэг зээлдэгч нарт “зээлээ төлөөч ээ” гэж уриалж байгаа юм” гэв.