А.Амбасэлмаа: Омикроны үед батлагдсан тохиолдлын хавьтал болсон хүн бусдад халдвар тараах эрсдэл өндөр байдаг

А.Амбасэлмаа: Омикроны үед батлагдсан тохиолдлын хавьтал болсон хүн бусдад халдвар тараах эрсдэл өндөр байдаг

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. 

ЭМЯ-ны зөвлөх А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Манай улсад коронавирусийн халдварын шинэ хувилбарын дэгдэлт гурван сар гаруй үргэлжилж байна. Омикрон өмнөх бусад хувилбарын дэгдэлтүүдээс хамгийн өндөр тархалтын эрчтэй, хурдтай байна. Шинэ хувилбарын онцлог нь халдварлалтын индекс нь батлагдсан тохиолдлын хавьтлууд дунд маш эрчтэй тархаж байгаа учраас нэг дор бөөнөөр өвдөх, кластер өвчлөл бүртгэгдэх нь өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Нууц үеийн хугацаа богинотой нэг зэрэг олон хүнийг өвчлүүлдэг учраас өдрөөс өдөрт тохиолдлын тоо нэмэгдэж байна. Халдвартай хүнтэй хавьтал болсон, шинж тэмдэг илрээгүй нууц үеийн хугацааны төгсгөл, шинж тэмдэг илэрсэн эхний хоёр хоногт халдварлалт маш өндөр байдаг.

Халдварыг тархахад нөлөөлж буй хэд хэдэн зүйл байна. Нэгдүгээрт, олон нийтийн цуглаан, хөдөлгөөн. Хоёрдугаарт, гэр бүлийн халдвар. Тухайн гэр бүлд гаднаас халдвар зөөвөрлөгдөн орж ирж байна. Ялангуяа энэ омикрон хувилбарын үед батлагдсан тохиолдлын хавьтлын тараах эрсдэл өндөр байдаг. Тиймээс ард иргэд та бүхэн гэр гэртээ шинэлэхийг бид уриалж байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: