Өнөөдөр /2022.01.28/ өглөө 08:30 цагт Засгийн газар /ЗГ/-ын ээлжит бус хурал зарлагдаж, “Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудал”-ыг хэлэлцсэн байна.
Ингээд тус хурлаас, “мөнгө хэвлэж тэтгэвэр, тэтгэмж нэмэхгүй. Харин “Богд зонхов”, “Айрагны өргөө” зэрэгт зарцуулахаар 2022 оны төсөвт суусан танаж болох бүх төсвийг хасаж, оронд нь тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох, 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг бол 15 хувиар нэмэгдүүлэх төслийг Засгийн газраас УИХ-д оруулахаар болжээ. Харин тус хурлаар “2022 онд дуусах ёстой нэг ч төслийн төсвийг хасаагүй” байна.
Ингээд 14:00 цагаас УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Засгийн газраас оруулж байгаа “тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлыг хэлэлцэж батлах”-аар тогтжээ.