Өчигдөр /2022.01.27/ Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол Кино үйлдвэр орчмын дулааны шугамд гэмтэл гарч, улмаар ойролцоох айл өрхүүдийн халаалт, хэрэглээний усгүй болоод байсан юм.
Тэгвэл энэ талаар эрчим хүчний яам мэдээлэхдээ, "Кино үйлдвэрийн салаанд задарсан хэсэг ган хоолойн гэмтлийг олж шөнө 03:50 цагт гагнаж дууссан. Одоогоор халаалтаа хэвийн шахахаар ажиллаж баййна. Удахгүй Улаанбаатар дулааны шугам сүлжээ компаниас мэдээлэл хийнэ" гэв.