Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил өчигдөр /2022.01.25/ албан ёсоор эхэлсэн. Тэгвэл өнөөдөр Оюутолгой төслийг Монгол улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаанаар хангах гэрээг үзэглэнэ гэх мэдээлэл бий.
Тэгвэл өнөөдөр /2022.01.26/ болж байгаа Засгийн газрын хурлаар “Оюутолгой дотоодоос цахилгаан авах гэрээнд гарын үсэг зураг эрхийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн” байна.
Ингэснээр Тавантолгой цахилгаан станц баригдаж боломж нээгдэж байгаа юм. Харин “Оюутолгой төслийг Монгол улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаанаар хангах гэрээнд гарын үсэг зурах” арга хэмжээ өнөөдөр /2022.01.26/ Шангрилла зочид буудалд болох ажээ.