Монгол Улсын засгийн газар 2019 оны арванхоёрдугаар сард ОХУ-ын төрийн өмчит "Газпром" компанитай байгалийн хий дамжуулах барих харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хамтарсан ажлын хэсэг байгуулж байсан.
Харин өнгөрсөн сард Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулж, ОХУ-аас БНХАУ-ыг холбон байгуулах хийн хоолойн төслийн ТЭЗҮ бэлэн болсон юм. Энэ төслийн гүйцэтгэгч “Газпром” компани Монголын талтай ТЭЗҮ батлан гарын үсэг зурах үйл ажиллагаа маргааш “Шангри-Ла” зочид буудалд болох аж. Тус ёслолыг сурвалжлахаар ОХУ-ын томоохон хэвлэлийн агентлаг хүрэлцэн ирээд байгаа юм.