Сумдын татварын улсын байцаагчдын сургалт-зөвлөгөөн өнөөдөр Найрамдал зусланд эхэлж байна.
Татварын ерөнхий газраас зохион байгуулж буй сургалт зөвлөгөөнд 330 сумын татварын улсын байцаагч, 21 аймгийн Татварын хэлтсийн дарга оролцож байна. Гурван өдөр үргэлжлэх сургалт зөвлөгөөнөөр "Татварын багц хууль"-ийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, "Татварын удирдлагын нэгдсэн систем"-ийг татварын албаны хэмжээнд нэвтрүүлэх, албан хаагчдыг арга зүйгээр хангах, шинэ тогтолцоонд чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэдээлэл олгох юм.
Мөн энэ сарын 22-ны өдөр Монгол Улсад шинэ үеийн татварын алба үүсэж хөгжсний 28 жилийн ой, "Татварын албаны ажилтны өдөр -2019" өдөрлөг болох бол мөн 23-нд Монголын татварын албаны "Удирдах ажилтны зөвлөгөөн"-ийг зохион байгуулна. Үүний өмнө татварын албан хаагчдын сургалт-зөвлөгөөнийг аймаг, орон нутагт ээлжлэн хийжээ.
Сумдын татварын байцаагчдын сургалтын үеэр спортын тэмцээнийг Буян-Ухаа спорт цогцолборт зохион байгуулах аж.