“Агааржуулалтын тоноглол” ирсэн тул Түлэнхийн төв ирэх гуравдугаар сард бүрэн ашиглалтад орно гэв

“Агааржуулалтын тоноглол” ирсэн тул Түлэнхийн төв ирэх гуравдугаар сард бүрэн ашиглалтад орно гэв

Сүхбаатар дүүргийн XI хорооллын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байсан Түлэнхийн төвийн хоёр давхар барилгыг одоогоос арван жилийн өмнө буюу 2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “ашиглалтын шаардлага хангахгүй байна” гэдэг шалтгаанаар нураах шийдвэр гаргасан.

Үүнээс хойш 10 гаруй жилийн хугацаанд Түлэнхийн төв бие даасан эмнэлэггүй, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн байранп үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ. Тэгвэл арван жил саатсан Түлэнхийн төвийн барилга ирэх гуравдугаар сард ашиглалтад орох төлөвтэй байгаа талаар албаныхан мэдээллээ. Тодруулбал, агааржуулалтын тоноглол хил дээр гацсан байсан нь ирсэн тул барилгын ажил хэвийн явагдаж эхэлсэн байна.

Энэ талаар ЭМЯ-ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Мөнхтогтох “Гүйцэтгэгч компани энэ эрчээрээ хийчихвэл гуравдугаар сарын 15 гэхэд ашиглалтад оруулчих болов уу” гэжээ.

Түлэнхийн төвийн барилга ийнхүү арван жил дамнан саатсан шалтгааныг албаныхан санхүүжилттэй холбон тайлбарладаг. Тодруулбал, өндөр өртөгтэй томоохон барилгын ажилд жил бүр нэг л тэрбум төгрөгийн санхүүжилт төсөвлөж ирсэн нь хүрэлцдэггүй байсан гэсэн тайлбарыг өгдөг юм.