ШАЛГАЛТ: Хугацаа нь дууссан эм худалдаалж байсныг илрүүлжээ

ШАЛГАЛТ: Хугацаа нь дууссан эм худалдаалж байсныг илрүүлжээ

МХЕГ-аас эм ханган нийлүүлдэг байгууллага, эмийн үйлдвэр, эмийн сангуудад шалгалт хийсэн байна. 1300 эмийн сангийн 130 орчимд нь нийслэлийн зургаан дүүргийн мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт шалгалт хийж хяналтын хуудсаар үнэлгээ, дүгнэлт өгчээ.

Шалгалтаар холбогдох дүрэм, журмыг хангаж ажиллаагүй, бүртгэлийн заавараас зөрүүтэй эм худалдсан, мэргэжлийн бус эм барьсан, хадгалалтын хугацаа дууссан эм зарсан гэх нийтлэг зөрчил гарчээ.

Сүүлийн үед олон төрлийн эм, витаминуудыг сошиолаар худалдан борлуулдаг болсон. Тиймээс хаана, хэрхэн үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй баталгаагүй эм, витаминуудыг хувь иргэний гар дээрээс авахгүй байхыг МХЕГ-аас анхаарууллаа.

Хэрвээ эмийг зөвшөөрөлгүй борлуулсан бол зөвхөн Зөрчлийн хуулиар бус Эрүүгийн хуулиар шийтгэх хуулийн заалттай аж.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө