Гадаадаас ирж буй иргэдээс авах PCR шинжилгээг төлбөртэй болгоно

Гадаадаас ирж буй иргэдээс авах PCR шинжилгээг төлбөртэй болгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК зарим үүрэг даалгаврыг өгчээ. Тодруулбал, гадаадаас ирж буй иргэдийг онгоцны буудал, хилийн боомтуудад PCR шинжилгээнд зайлшгүй хамрагдуулах ёстой бөгөөд энэхүү шинжилгээг олон улсын жишгийн дагуу төлбөртэй болгох үүрэг өгсөн байна.

Мөн гадаад улсаас ирж буй иргэдийг Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор гурван хоног тусгаарлаж байсныг цуцлах үүрэг, чиглэл өгсөн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэв.

ВИДЕО: