Өнгөрсөн Баасан гараг/2022.01.06/-т гадаадаас ирсэн 12 иргэний сорьцод коронавирусийн Омикрон хувилбар илэрсэн гэдгийг ЭМЯ мэдээлсэн. Мөн өчигдөр/2022.01.09/ салбарын сайд мэдээлэл хийж дотоодод Омикроны таван тохиолдол батлагдсан талаар мэдэгдсэн билээ.
Тэгвэл ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр Омикрон хувилбарын үед илрэх шинж тэмдгийн талаар мэдээлсэн байна. Тэрбээр өөрийн твиттер хуудастаа “толгой өвдөх, хоолой хатах, хоолой сөөнгөтөх, бөгшүүлж ханиалгах, хуурай эсвэл цэртэй ханиалгах гэх мэт шинж тэмдэг илэрвэл түргэвчилсэн ч болов шинжилгээ өгөөд үзээрэй. Гадаадад Омикроны шинж тэмдэг ийм байна гэнэ шүү. Ханиад гэж явж байгаад хүндрүүлэх эрсдэлтэй шүү” гэжээ.
Толгой өвдөх, хоолой хатах, хоолой сөөнгөтөх, бөгшүүлж ханиалгах-хуурай эсвэл цэртэй, халуурах гэх мэт шинж тэмдэг илрэх юм бол түргэвчилсэн ч болов шинжилгээ өгөөд үзээрэй. Гададад Омикроны шинж тэмдэг ийм байна гэнэ шүү. Ханиад гээд явж байгаад хүндрүүлэх эрсдэлтэй шүү!!!
— Б.Ууганбаяр (@Uugaa_tv) January 10, 2022