ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулав. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын нийт 1040 тохиолдол батлагдсан байна. Тодруулбал,
- 697 нь Улаанбаатарт
- 298 нь Орон нутагт
- 45 нь зөөвөрлөгдөн тохиолдол бүртгэгджээ.
Одоогоор халдварын улмаас 3547 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 8111 иргэн байна.
Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 гаруй насны хоёр иргэн энджээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.