Засгийн газрын ээлжит хуралдаанаар айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 31-нийг хүртэл хөнгөлөхөөр болсон. Хөнгөлөлт үргэлжлэх 6 сарын хугацаанд нийт 73 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа. Энэ санхүүжилтийг ерөнхий сайдын өгсөн чиглэл, зөвлөмжийн дагуу уул, уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүд хариуцахаар болсон талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдэгдлээ.