Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Асгат түрүүний-Эх” гэдэг газар суудлын автомашин замын хажуу руу унасан тухай дуудлага 12 дугаар сарын 29-ний өдрийн 20:38 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сум дундын Нэгдсэн эмнэлгийн эмч 20:52 цагт ангиас гарч 30 км зам туулан очиход 12 хүн /2 нь хүүхэд/ зорчиж явсан иргэн Т-гийн “Прадо-95” загварын суудлын автомашин онхолдсон байсныг 23:40 цагт татаж босгосон байна. Зорчигчдын биеийн байдал хэвийн байсан талаар ОБЕГ мэдээлэв.