Эгийн голд халиа үүсгээд байсан 50 метр урттай газрын мөсийг хагалж, зайлуулжээ

Эгийн голд халиа үүсгээд байсан 50 метр урттай газрын мөсийг хагалж, зайлуулжээ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын “Эг”-ийн голд энэ сарын 15-ны өдрөөс халиа үүсэж эхэлжээ. Мөн сарын 24-ний өдөр тус сумын 2, 4 дүгээр багийн 33 өрх /74 том хүн, 94 хүүхэд/-ийн 28 байшин, 5 гэр усанд автсан тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.  

Улмаар алба хаагчид, Ерөнхий боловсролын сургуулийн ажилтнууд ажиллаж 50 метр урттай газрын мөсийг хагалж зайлуулжээ.

Эх сурвалж: ОБЕГ