ТОДРУУЛГА: СХД-ийн 32 дугаар байрны гаднаас олдсон нярайн ар гэрийнхэнг эрэн хайх ажил үргэлжилж байна

ТОДРУУЛГА: СХД-ийн 32 дугаар байрны гаднаас олдсон нярайн ар гэрийнхэнг эрэн хайх ажил үргэлжилж байна

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар байрны хойд талаас энэ сарын 25-ны өдөр хүй нь цөглөөгүй нярай хүүхэд олдсон талаар бид мэдээлсэн билээ.

Тэгвэл тухайн нярайн ар гэрийнхэнг олсон эсэхийг Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар байрны хойд талаас хүй нь цөглөөгүй нярай хүүхэд олдсон. Тухайн нярайн ар гэрийнхэнг одоогоор олоогүй, эрэн сурвалжлах ажил үргэлжилж байна" гэлээ. Хэргийг эргэн сануулахад "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар байрны хойд талын грашийн хажууд өлгийтэй хүүхэд уйлаад байна" гэх мэдээлэл энэ сарын 25-ны 19:00 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Энэ дагуу цагдаагийн бүрэлдэхүүн шалгахад 32 дугаар байрны баруун талын грашийн хойно хүрэн өнгийн өлгийтэй 60 см урттай, 4.2 кг жинтэй, нэг сартай эмэгтэй нярай хүүхдээ хаяж явсан байжээ.

Тус хэргийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байгаа юм байна. Нярайн өлгийнд ямар нэгэн эд зүйл, зурвас үлдээгээгүй байсан бөгөөд хүй нь цөглөөгүй байжээ. Хүүхдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өгч, биеийн байдлыг үзүүлээд Хүүхдийн төв сувилалд хүлээлгэн өгсөн байна. Тухайн олдмол нярайг Бямбын Зулсар хэмээн нэрийдэж, бүртгэж авчээ. Учир нь нярай олдсон өдөр Бямба гараг байсан бөгөөд Зулсарын баяр тохиож буй учир ийн нэрийдсэн байдаг.