Холын зайд гүйсэн Э.Даваажамц, Т.Рэнцэнбадам нарыг "Цэргийн гавьяаны одон"-оор тус тус шагналаа

Холын зайд гүйсэн Э.Даваажамц, Т.Рэнцэнбадам нарыг "Цэргийн гавьяаны одон"-оор тус тус шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдэд өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Тэгвэл энэ үеэр Ховдоос Дорнод аймгийн Чойбалсан хот хүртэл холын зайд амжилттай гүйсэн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжмийн салааны бялар бүрээчин Эрхэмбаярын Даваажамц, Дорноговь аймгийн Замын Үүд сумаас Сэлэнгэ аймаг хүртэл 1100 км гүйсэн Хилийн 0108 дугаар ангийн телекамерын хянагч Туяагийн Рэнцэнбадам нарыг Цэргийн гавьяаны одонгоор тус тус шагнажээ.