Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 16-ны өдөр болсон билээ. Шүүхээс түүнд 4 жилийн хорих ял оноогоод буй. Тэгвэл шүүхийн энэхүү шийдвэрийг Ардчилсан намынхан эсэргүүцэж, Э.Бат-Үүлийг хэлмэгдүүлж, хүчээр ял оноосон хэмээн үзэж, жагсаал хүртэл зохион байгуулаад амжсан.
Тэгвэл Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Хорих 461 дүгээр ангид очиж Э.Бат-Үүлийг эргэжээ. Тэрбээр энэ талаараа цахим хуудснаа "Э.Бат-Үүл баатарыгаа эргэлээ. Сэтгэл санаа нь сэргэлэн цоглог байна. Харин улс орондоо, намдаа санаа зовж, зөвлөж байна. Хийсэн хэрэг үгүй, улс нийгмийн том зүтгэлтэн хүн ийм байдаг аж" хэмээсэн байна.