Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гарагт болдог. Тэгвэл энэ долоо хоногийн лхагва гараг /2021.12.29/-т бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаатай холбоотой ээлжит хуралдааныг өнөөдөр /2021.12.28/ хийхээр товлоод байсан бол, хурал хойшилж нөгөөдөр буюу Пүрэв гараг /2021.12.30/-т болохоор болжээ. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл болон нийт 34 асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан билээ.