Ардчилсан намын дарга М.Тулгат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Улсын Дээд шүүх арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Ардчилсан намын бүртгэлийн асуудлыг хэлэлцсэн. Дээд шүүхийн хуралдаанаар О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намын хүсэлтийг татгалзаж, шийдвэрлэсэн. Мөн өдөр хууль ёсны Ардчилсан намын зүгээс миний бие М.Тулгатыг Ардчилсан намын даргаар бүртгэх бүртгэлийн асуудлыг авч хэлэлцэх ёстой байсан ч манай зүгээс өгсөн материал татагдсан байсан учраас хэлэлцэгдээгүй. Тодотговол С.Эрдэнэ материал татаж авсан байсан. Гэтэл үүнийг бид мэдээгүй байсан. Энэ нь үнэхээр сонин хачирхалтай үйлдэл боллоо.
С.Эрдэнэ УДШ-д өгсөн материалыг М.Тулгат миний биеийг О.Цогтгэрэлтэй наймаалцсан гэх утгатай мэдээлэл хийсэн. Мөн цахим сүлжээнд намайг элдэв худал мэдээлэл цацаж, харлуулж байна. Энэ бүхний цаад эзэн хэн гэдгийг ч гадарлаж байна. Миний хувьд намын эв нэгдлийг л баримтлан ажиллаж байгаа. Татаж авсан материалыг буцааж өгнө. Үл ойлголцлыг үүсгэхгүйн тулд тэвчээртэй явж ирсэн. М.Тулгат гэж хүн ахмад улс төрчийн үгэнд орохгүй юм байна гээд өөрийнхөө ойрын хүнийг тавина гэж байгаа бол боломжгүй шүү гэдгийг мэдэгдье" гэлээ.