МАН-ын бүлэг маргааш хуралдана

МАН-ын бүлэг маргааш хуралдана

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуваарийн дагуу хуралдах товтой ч УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаа маргааш 10:00 цаг болтол хойшлуулжээ. 

Учир нь өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Засгийн газрын дөрвөн сайд "давхар дээл"-тэй байна гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн, эсэх асуудлаар хуралдаж байгаа юм. Иймээс МАН-ын бүлэг хуралдаанаа хойшлуулж, Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр гарсны дараа хуралдахаар болсон байна.