Хүй нь цөглөөгүй хаягдсан нярайг олж, Бямбын Зулсар хэмээх нэр өгч, бүртгэж авчээ

Хүй нь цөглөөгүй хаягдсан нярайг олж, Бямбын Зулсар хэмээх нэр өгч, бүртгэж авчээ

Хүй нь цөглөөгүй нярай хүүхдээ хаяж явсан хэрэг өнгөрсөн бямба гарагт гарчээ.

Тодруулбал, "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар байрны хойд талын грашийн хажууд өлгийтэй хүүхэд уйлаад байна" гэх мэдээлэл энэ сарын 25-ны 19:00 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Энэ дагуу цагдаагийн бүрэлдэхүүн шалгахад 32 дугаар байрны баруун талын грашийн хойно хүрэн өнгийн өлгийтэй 60 см урттай, 4.2 кг жинтэй, нэг сартай эмэгтэй нярай хүүхдээ хаяж явсан байжээ.

Тус хэргийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байгаа юм байна. Нярайн өлгийнд ямар нэгэн эд зүйл, зурвас үлдээгээгүй байсан бөгөөд хүй нь цөглөөгүй байжээ. Хүүхдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өгч, биеийн байдлыг үзүүлээд Хүүхдийн төв сувилалд хүлээлгэн өгсөн байна.

Тухайн олдмол нярайг Бямбын Зулсар хэмээн нэрийдэж, бүртгэж авчээ.

Учир нь нярай олдсон өдөр Бямба гараг байсан бөгөөд Зулсарын баяр тохиож буй учир ийн нэрийджээ.