Өчигдөр /2021.12.25/ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны зүүн талд автозамын нэгдүгээр эгнээнд байрлуулсан 10 гаруй автомашины толийг хагалж, сүйтгэсэн хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл тус хэргийг Тээврийн цагдаагийн алба болон Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагч нар шуурхай шалгахад 2005 онд төрсөн А, Т нар үйлдсэн болох нь тогтоогджээ. Иймд тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаж эхэлсэн байна.