ШУУРХАЙ: 10 гаруй автомашины толийг хагалсан ажиллагаа хийсэн этгээдүүдийг баривчиллаа

ШУУРХАЙ: 10 гаруй автомашины толийг хагалсан ажиллагаа хийсэн этгээдүүдийг баривчиллаа

Өнөөдөр өглөө /2021.12.26/ Хангай хотхоны гадаа зам дагуу байршуулсан байсан дараалсан 10 гаруй автомашины толийг хагалж, хорлон сүйтгэх ажиллагаа хийсэн хэрэг бүртгэгдсэн байна. Иймд Тээврийн цагдаагийн албанаас шуурхай ажиллан 13:00 цагийн орчимд тус хэргийг хийсэн хоёр этгээдийг олж, илрүүлэн баривчилжээ. Тус этгээдүүдийг одоогоор Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн шалгах аж. Иймд ард иргэд автомашинаа гэрэлтүүлэгтэй, камер суурилуулсан зогсоол болон зориулалтын газар байршуулж, өөрийн эд хөрөнгөө хамгаалахыг анхааруулж байна.

ВИДЕО: