СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшингийн цонхонд хавчуулагдаж амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшингийн цонхонд хавчуулагдаж амиа алджээ

Энэ арванхоёрдугаар сарын 24-ны өдөр /2021.12.24/ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн Хилийн 1 дүгээр гудамжинд амины сууцны цонхонд хүн хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг Цагдаагийн байгууллага авчээ. Тус дуудлагын дагуу холбогдох албаныхан очиход 6х4 метрийн хэмжээтэй байшингийн цонхонд иргэн М /51 настай, эрэгтэй/ хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гарган сум дундын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн байна.